Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭГ НЭЭЖ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

2015-04-14

ЭРХЭМ ХҮНДЭТ ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨ,
ЧИНГЭЛТЭЙТЭЙЧҮҮД ЭЭ , ХҮҮХЭД, БАГАЧУУД АА,
ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ

Хаврын дунд шарагчин туулай сарын шинийн 25-ны билигт сайн өдөр Та бид Чингэлтэй дүүргийн 15-р хороонд Хүүхдийн амбулаторийн барилгын шав тавихаар хуран цуглараад байна.
Чингэлтэй хайрханаараа овоглосон Чингэлтэй дүүрэг 19 хороо, 170 мянга орчим хүн амтай, 30 мянган өрх айлтай. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 23, хувийн өмчийн 23 цэцэрлэгт 9355 хүүхэд хүмүүжиж, төрийн өмчийн ерөнхий боловсролын 14 сургууль, хувийн өмчийн 9 сургуульд 24 мянга орчим, хүүхэд суралцдаг бөгөөд нийтдээ манай дүүрэгт 0-18 насны 51 мянга гаруй хүүхэд, багачууд, суралцаж, өсч, хүмүүжиж, амьдарч байна.
Монголчууд эрүүл биед саруул ухаан оршино гэж ярилцдаг. Манай дүүргийн 170 мянга орчим иргэн түүний дундаас хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн эмнэлэг, амбулатори болон эхчүүдийн төрөх эмнэлэг дутагдсаар байна.
Ийм үед БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 500 мянган америк доллар буюу 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн амбулаторийн барилга баригдах болсонд туйлын их баяртай байна. Хүүхдийн амбулаторийн барилгыг 2015 онд багтаан иж бүрэн ашиглалтад оруулан, үйл ажиллагааг нь жигдрүүлсэнээр Чингэлтэйчүүд, бидний хойч үе болсон мянга мянган хүүхэд багачуудад эрүүл саруул өсөхөд нь үнэтэй хувь нэмэр оруулж байгаа БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийнхны хүүхэд багачуудад барьсан нэгэн том бэлэг болох юм.
Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхэд дэмжиж, тусалж буй МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн хамт олон, тус сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шиао Шиуан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Г.Ганбаяр, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн байгууллагынхандаа Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.
Хүүхдийн амбулаторийн гүйцэтгэлийн явцад дүүргийн Засаг даргын хувьд хяналт тавьж ажиллана. Турк улсын хөрөнгө оруулалтаар Анкарагийн гудамжийг шинэчилж, тохижуулахад ажилласан туршлага бидэнд бий. Хүүхдийн амбулаторийн барилга баригдах хугацаанд эрүүл мэндийн салбарын ажилтан, боловсон хүчнийг сургах, мэргэшүүлэх зэрэг арга хэмжээг давхар хэрэгжүүлэх болно. Хүүхдийн амбулаторын барилга орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдохын зэрэгцээ хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнээр хангагдана. Монгол Улсыг эрүүл бие, саруул ухаантай Монгол хүн, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд хөгжүүлнэ.
ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХ, АЖЛЫН АМЖИЛТ, САЙН САЙХНЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%