Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АУДИТЫН ДҮГНЭЛТ ГАРЧЭЭ

2015-04-09

Төрийн аудитын байгууллагаас төсвийн байгууллагуудын жилийн эцсийн санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланд баталгаажуулах аудит хийж дараах санал дүгнэлт өгдөг. Үүнд:
–       Зөрчилгүй санал, дүгнэлт,
–       Хязгаарлалттай санал дүгнэлт,
–       Сөрөг санал дүгнэлт,
–       Дүгнэлт өгөхөөс татгалзах,
Нийслэлийн Аудитын газраас Чингэлтэй дүүргийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг холбогдох хууль, Сангийн сайдын баталсан заавар, журам, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн гэж дүгнэн “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ, ДҮГНЭЛТ ” үнэлгээ өглөө.
Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн 86 байгууллага, орон нутгийн төсөвт 8 байгууллага, 7 зардал, 2 Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, нийт 103 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна.
Тус дүүрэг нь жилийн эцсийн санхүүгийн тайланд хийгдсэн аудитын шалгалтаар 2010, 2011, 2013 онуудад мөн “ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ, ДҮГНЭЛТ” гэсэн үнэлгээ авч байсан.
Дүүргийн үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд санхүү, бүртгэлийн үйл ажиллагаагаа мэргэжлийн хяналт шалгалтын байгууллагаар сайн үнэлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн нийт төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч, санхүү, бүртгэлийн ажилтнууд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%