Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагад захиргааны хариуцлага хүлээлгэнэ

2015-04-06

   Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, Дархан сумын ЗДТГ, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтарч Дархан хотод нийтийн цэвэрлэгээний өдрүүд эхэлснийг зарлав.

   Тус нийтийн цэвэрлэгээнд Дархан хотод үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэн явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд оролцох ёстой. Энэ нь аймгийн Засаг даргын 2015 оны 01 тоот албан даалгаврын дагуу аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа байгууллага, иргэдийг бүх нийтийн цэвэрлэгээнд хамруулна гэж аймгийн Захирагчын албаны мэргэжилтэн Г.Гэрэлтуяа ярилаа. Тэрбээр хотын бүх байгууллагууд ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ёстой. Цас хайлж цасан доороос их хэмжээний хог цаас гарч ирж байгаа болохоор хийсч тархахаас нь өмнө ийм ажлыг зохион байгуулж байна. Цэвэрлэгээнд оролцоогүй хойш суусан иргэн, байгууллагад хуулийн дагуу хариуцлага тооцно гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%