Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

"Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна - 100 охидын чуулган" болов

2015-03-25

"Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна- 100 охидын чуулган" өнөөдөр орон даяар нэгэн зэрэг болов. Үндэсний чуулганыг НАМЗХ-ны дэргэдэх "Дархан Бриллант" клуб , Дархан сумын ИТХ, БСГазар хамтран уг арга хэмжээг зохион байгууллаа. 100 охидын чуулганд ЕБС-ийн манлайлал болсон сурагчид оролцов. Бүсгүй хүн бол цэвэр ариун, халамж төгс, оюунлаг мэргэн, ажилч хичээнгүй, хүнлэг энэрэнгүйн хамгийн гол илэрхийлэл гэдгийг уг чуулганаар онцлон өгүүлж байв. "Бүтээлчээр манлайлна" уриатай Дархан Бриллант клубын бүсгүйчүүд "100 охидын чуулган"-ыг аймагтаа амжилттай зохион байгуулж, тэдний дуу хоолойг сонсов. Чуулганы үеэр "Охид ариун бол төр ариун"илтгэлийг Соёмбо дээд сургуулийн багш Б.Энхтал, "Охин насаа хайрла" илтгэлийг ЭМГ-ын их эмч Д.Бүрэнжаргал , "Би өөрөө эх орон " илтгэлийг тус тус тавив. "Эмэгтэйчүүд ёс суртахуунаар манлайлна - 100 охидын чуулган"-ыг 3 үе шаттай зохион байгуулна. Эхний шат нь 100 охидын чуулган бөгөөд ирэх сард 100 оюутан охид, 5 дугаар сард 100 залуу ээжийн чуулганыг аймагтаа зохион байгуулах аж.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%