Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Хэв журмын урамшуулалт эргүүлийн урамшууллыг олгоно

2015-02-27

Чингэлтэй дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны хоёрдугаар хуралдаан хоёрдугаар сарын 27-ны өдөр боллоо.
Хуралдаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Ц.Ганболд, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 1 дүгээр шүүхийн зохион байгуулагч И.Цэвэгмид, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж,  Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нарын Салбар зөвлөлийн гишүүд болон дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Д.Төмөрчөдөр, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Ганболд, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Д.Онон, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эрх зүйн сургалт, тогтоол шийдвэрийн биелэлт, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Ариунзаяа, Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа нар оролцов.
Хуралдаанаар Хэв журмын урамшуулалт эргүүл, жижүүрүүдийн ажлыг дүгнэж, 2 дугаар сарын урамшууллыг олгох, “Эрүүл идэвхтэй амьдрал” хөтөлбөрийг танилцуулж, сурталчилгааны материал хэвлүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Дүүргийн 19 хороонд 22 хэв журмын урамшуулалт эргүүл, жижүүрүүд ажилладаг байна. 1 болон 8 дугаар хорооны холбогдох материал дутуу хийгээд ажиллах хүн тодорхой болоогүй тул 20 хэв журмын эрүүлийн 2 дугаар сард хийсэн ажлын тайлантай танилцаж, урамшуулал олгохыг  зөвшөөрөв.
“Эрүүл идэвхтэй амьдрал” хөтөлбөрийг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга Б.Мөнгөнсүх танилцуулсан бөгөөд хөтөлбөрт тусгах саналыг нэгтгээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахаар шийдвэрлэлээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%