Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ГУРВАН САЯ ДАХЬ ИРГЭНИЙ ЧАЦУУТАНД ОРОН СУУЦНЫ БАТЛАМЖ ӨГӨВ

2015-02-18

Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг тухайн аймаг, дүүргээс тодруулж, орон сууц буюу түүнтэй тэнцэх 70 сая төгрөгийн батламж гардуулах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд энэ сарын 18-ны өдөр, гурван сая дахь иргэний чацуутанд орон сууц олгох батламжийг гардуулав.
Гурван сая дахь иргэний чацуутнаар Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Хүлэг овогт Баярнэмэхийн отгон хүү Б.Бүрэнжаргал тодорлоо.
Ёслолын ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Статистикийн хэлтсийн дарга Мөнхзул нар оролцов.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд батламж гардуулсаны дараа хэлсэн үгэндээ “Монгол түмний дунд Монголын үрс маш олон болтугай гэсэн сайхан ерөөл байдаг.
Улаанбаатар хотын хоймор, Чингэлтэй хайрханы өврөөс, Чингэлтэйчүүдийн дундаас Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутан тодорсонд бид бүхэн баяртай байна” гээд гурван сая дахь иргэний чацуутны гэр бүлийнхэнд баяр хүргэж, сайн сайхныг хүслээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%