Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Шарын гол сумын малчин Лхагвын Цэвээн "Улсын сайн малчин"-аар шалгарав

2015-02-16

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч Г.Баянмөнх болон хэлтэс агентлаг, сумын удирдлагууд “Улсын сайн малчин”-д шагналыг нь гардуулан өглөө.

   “УЛСЫН САЙН МАЛЧИН” ЛХАГВА ОВОГТОЙ ЦЭВЭЭН
     
    Лхагва овогтой Цэвээн нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. Мал аж ахуйн үйлдвэрлэлд тасралтгүй 42 жил тасралтгүй мал маллаж байна. Малчин Л.Цэвээн нь малынхаа үүлдэрлэг байдлыг сайжруулан Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямааны хээлтүүлэгчийг цэврээр нь үржүүлэх, өсвөр хээлтүүлэгч бойжуулж малчид иргэдэд нийлүүлэх ажлыг тогтмол хийж байна. Тэрээр мал маллах хугацаандаа нэг малаас авах түүхий эд болон ашиг шимийг байнга нэмэгдүүлж, оны эхний 100 эхээс 100-105 төл бойжуулан, хадлан тэжээл бэлтгэх, мал өвөлжилт, төл хүлээн авах бэлтгэлээ өөрийн хөрөнгөөр туслах малчид, иргэдийн хүчээр бүрэн бэлтгэж ирсэн. Амьдралын баталгаажих төвшнөөс доогуур 2 өрхийн 4 хүний ажлын байрыг бий болгож ирсэн. Мал сүргээ маллах хугацаандаа өөрийн эзэмшсэн мэдлэг, ажлын дадлага, туршлага, өвөг дээдсийнхээ мал маллах ардын арга ухаанд тулгуурлан мал сүргийнхээ тоо толгойг нэмэгдүүлэх, сүргийн бүтэц, таваарлаг чанарыг сайжруулах талаар бодитой үр дүнд хүрч, 2003 онд Сумын аварга малчин”, 2004, 2012 онуудад аймгийн “Сайн малчин” 2006 онд “Мянгат малчин”, 2008 онд “Хоёр мянгат малчин”-аар шалгарч, 2011 онд “Сумын хүндэт тэмдэг”, 2014 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнагдаж байсан манай сумын тэргүүний малчдын нэг юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%