Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 35.4 хувиар тасарчээ

2015-02-13

Санхүү төрийн сангийн хэлтсийн мэдээгээр 2015 оны 1-р сарын мэдээгээр улс, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 35.4 хувиар буюу 517.5 сая төгрөгөөр тасарч, Үүнд орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 28.6 хувиар буюу 371.9 сая төгрөгөөр, төвлөрсөн төсвийн орлогын төлөвлөгөө 9.8 дахин бага  буюу 145.5 сая төгрөгөөр тус тус тасарсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын төлөвлөгөө 93.2 хувиар, өмчийн татварын төлөвлөгөө 36.5 хувиар, бусад татвар төлбөр хураамжийн төлөвлөгөө 26.2 хувиар тус тус  тасарч биелсэн байна.

Аймгийн нэгдсэн төсвийн орлогын төлөвлөгөөг хэлтэс 34.4 хувиар буюу 455.2 сая төгрөгөөр, Дархан сум 46.9 хувиар буюу 53.4 сая төгрөгөөр, Хонгор сум 39.7 хувиар буюу 2.5 сая төгрөгөөр, Шарын гол сум 50.4 хувь буюу 7.2 сая төгрөгөөр тус тус тасарсан байна. Орхон сум 34.7 хувиар буюу 0.9 сая төгрөгөөр давж биелсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%