Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан боллоо

2015-02-09

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн гуравдугаар хуралдаан 2015 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуралдаж доорх асуудлуудыг шийдвэрлэв.
Хуралдаанаар “Соёлын төлбөрт үйлчилгээний хураамж”-ийн журам батлах тухай асуудлыг Соёлын төвийн эрхлэгч М.Отгончимэг, Дүүргийн 2014 оны жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүн, орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын талаар хийж хэрэгжүүлж буй ажлын танилцуулгыг Санхүү, Төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, “Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд иргэдийг оролцуулах” асуудлыг дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Жамъяндорж танилцуулсан нь дэмжигдлээ.
Түүнчлэн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах”, “Иргэдийн бүлгийн уулзалт, сургалт зохион байгуулах”, “Иргэдийн оролцоог идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлэх”, “Ахмад настанд ээлтэй байгууллага, иргэн шалгаруулах тухай журмыг шинэчлэн батлах”, “Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх”, “Төлөөлөгчдийн нэг өдөр” өдөрлөг зохион байгуулах, Төрийн дээд одон медалиар шагнуулах асуудлыг уламжлах, Хурлын байгууллагын шагналаар зарим хүмүүсийг шагнах тухай асуудлыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал танилцуулсныг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%