Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Гэр цэцэрлэг ажиллаж эхэллээ

2015-02-06

Дархан-Уул аймагт 2015 онд БСШУЯ-наас хуваарилагдсан 16.5 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрдэл гурван гэр цэцэрлэгийг хүлээн авч Шарын гол, Орхон, Дархан сумдад хуваарилжээ.

Энэ удаа Дархан суманд хувиарлагдсан гэр цэцэрлэгийг сумын 13 дугаар цэцэрлэгийг түшиглэн нээж тус сумын 1, 2, 3 дугаар багийн таван настай 30 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож эхлэв. Эдгээр багуудад сургуулийн өмнөх 2-5 насны 1500-гаад хүүхэд байгаагаас 300 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байсан бол “Гэр бүлэг” ашиглалтад орсноор нийт 330 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна. Гэр цэцэрлэгийн нээлтэд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга, сумын Засаг дарга Б.Азжаргал нар болон 1-3 багийн Засаг дарга, эцэг эхчүүд оролцлоо. Тус гэр цэцэрлэгийг иж бүрдэлд ширээ сандал, зөөлөн эдлэл таван ханатай давхар эсгий бүрээстэй шалтай гэр, ширмэн пийшин, яндан, төмөр тосгуур, нарны зайн цахилгаан үүсгүүр зэрэг нийт 16 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж тавилга, тоглоом багтсан байна. Тус 13 дугаар цэцэрлэг нь өөрсдийн нөөц боломжоороо гэр цэцэрлэгтээ био бие засах газрыг авч өгчээ.

Б.Норовсамбуу

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%