Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Бүрэн шаталттай түлшний хэмнэлттэй зуухны суурилуулалт 60 хувьтай

2015-02-02

Бүрэн шаталттай зуух тараах суурилуулах ажлыг Дархан сумын ЗДТГ, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтран зохион байгуулж нийт 350 зуухыг тарааж суурилуулахаас өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгааг аймгийн БОГ-ын дарга Б.Ганзориг хэлэв.“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч тус аймагт агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхлэсэн. Аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерт “Их тэнгэрийн хүч” ХХК шалгарч Турк технологийн БЕКАЗ 801, 137, 107 маркын зуухуудыг айл өрхүүдэд сонголттойгоор нийлүүлж байна. Уг төсөлд Дархан сумын 1, 2, 3, 8 дугаар багуудын өрхүүд хамрагдсан. Зуухны үнийн дүнгийн 70 хувийг “Цэвэр агаар сан” болон орон нутгийн төсвөөс буцалтгүйгээр олгож байгаа бол үлдсэн 30 хувийг нь иргэд өөрсдөө гаргаж байгаа юм. Үнийн хувьд нэг бүр нь 102.0, 124.0, 174.0 мянган төгрөгийг ямар зуух сонгосноосоо шалтгаалж өөр өөр байгаа ажээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%