Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийг түшиглэн " гэр цэцэрлэг " ажиллаж эхлэв

2015-02-02

Дархан-Уул аймаг БСШУЯамнаас 16.5 сая төгрөгийн өртөг бүхий 2 иж бүрдэл 3 гэр цэцэрлэгийг 2015 онд хүлээн авч Шарын гол, Орхон, Дархан сумдуудад өгсөн байна. Өнөөдөр Дархан суманд хувиарлагдсан гэр цэцэрлэгийг 13 дугаар цэцэрлэгийг түшиглэн байгуулж Дархан сумын 1,2,3 дугаар багийн таван настай 30 хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож эхлэлээ. Тус багуудын нутаг дэвсгэрт сургуулийн өмнөх 2-5 насны 1500 орчим хүүхэд байгаагаас 300 хүүхэд цэцэрлэг хамрагдаж байсан бол “Гэр бүлэг” ашиглалтанд орсноор нийт 330 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байгаа юм. Гэр цэцэрлэгийн нээлтэнд аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Чүлтэмбат, Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулга, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нар болон 1-3 багийн Засаг дарга нар, эцэг эхчүүд оролцлоо. Тус гэр цэцэрлэгийг иж бүрдэлд ширээ сандал, зөөлөн эдлэл 5 ханатай давхар эсгий бүрээстэй шалтай гэр, ширмэн пийшин, төмөр яндан, төмөр тосгуур, нарны зайн цахилгаан үүсгүүр, таваг халбага, сэрээ зэрэг нийт 16 сая төгрөгний өртөг бүхий тоног төхөөрөмж тавилга, тоглоом багтсан байна. Тус 13 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн нөөц боломжоороо гэр цэцэрлэгтээ био нойлыг авчээ. 2015 онд манай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 450 хүүхдийн хүчин чадалтай 4 цэцэрлэг баригдаж байгаагаас Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 6 дугаар цэцэрлэг энэ сард багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ.





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%