Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

2014 оны 11-р сард бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий индекс 40.8 хувиар өсчээ.

2014-12-12

     2014 оны 11-р сарын 21-ний байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний  үнэ, тарифын  ерөнхий индекс нь суурь үе болох 2010 оны 12-р сарынхаас 40.8 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар, оны эхнээс 7.6 хувиар, өмнөх сарынхаас 0.6 хувиар тус тус өссөн байна.
    Өмнөх сартай харьцуулахад мах махан бүтээгдэхүүний үнэ 0.9 (хонины мах 1.5% буурсан) хувиар буурсан ч, гурил, гурилан бүтээгдэхүүний бүлгийн дүн 0.1 хувиар төмс, хүнсний ногооны үнэ 10.4 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 8.5 хувиар, бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ 0.5 хувиар тус тус өссөн нь хүнсний барааны үнийн  индекс 1.2 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн байна. Энэ сард хувцас, гутлын бүлгийн дүн 0.8 %,  эм тариа эмнэлгийн үйлчилгээний  2.2%   тус тус өссөн байна.
      2010 оны 12-р сартай  харьцуулахад  2014 оны 11-р  сард  бараа, үйлчилгээний үнэ тарифын ерөнхий  индекс 40.8 хувиар өслөө. Үүний дотор  хүнсний барааны үнийн  индекс 58.7%, орон  сууц  түлш цахилгааны  үнэ 29.5%, боловсролын үйлчилгээ 68.6 %, гутал хувцас, бөс барааны үнэ 39.7%,  гэр ахуйн барааны үнэ 50.6%, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 4.7%, тээврийн үйлчилгээний үнэ 26.8%-иар, чөлөөт цаг, соёлын барааны бүлгийн дүн 1.0%-иар тус тус  өсөж, холбооны үйлчилгээний бүлгийн  дүн 2.4%- иар буурсан  байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%