Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09:30 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанд оролцвол зохих 41 төлөөлөгчөөс 4 төлөөлөгч чөлөөтэй, 33 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 80.4 хувь байна. Хуралдаанаар:
1. Сэлэнгэ аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
2. ”Нутгийн оюутан хөтөлбөр” батлах тухай
3. 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх нэмэлт хуваарь батлах тухай
4. 2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарь батлах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.










