Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VII хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хуралдана. Хурлын хуралдаанаар хэлэлцэх дараах асуудлуудыг аймгийн ИТХ-ын Бодлогын хороодууд хэлэлцэн санал дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна. Үүнд:
1.Сэлэнгэ аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
2.Нутгийн оюутан хөтөлбөр батлах тухай
3.2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх нэмэлт хуваарь батлах тухай
4.2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарь батлах тухай зэрэг асуудлуудыг маргааш /2025.09.30/ болох аймгийн ИТХ-ын VII хуралдаанаар хэлэлцэх юм.



