Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын VI хуралдаан өнөөдөр (2025.09.16) хуралдаж, хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Хуралдаанаар:
1. Аймгийн 2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
2. Аймгийн 2025 оны тодотгосон төсөв батлах тухай
3. “Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуйг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын баримт бичиг” батлах тухай
4. “Нутгийн оюутан” хөтөлбөр батлах тухай
5. Мал эмнэлгийн үйлчилгээний зардлын жишиг үнэлгээг шинэчлэн батлах тухай
6. Орон нутгийн хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай
7. Орон тооны бус байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай
8. Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох, худалдах хөрөнгийн доод үнийг тогтоох тухай
9. Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
10. Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай
11. “Сүр жавхлант Монголын хоймор” дууг бүх нийтээр судлах, сурах тухай
12. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжийн хүсэлтийн тухай тухай
13. Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
14. Бусад зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.
























































