Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН VII ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ АСУУДАЛ ӨРГӨН БАРИЛАА

2025-09-23

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхонд өргөн барилаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар:
1. Сэлэнгэ аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. "Нутгийн оюутан" тэтгэлэгт хөтөлбөр батлах тухай
3. "Сургалтын байгууллага, тоног төхөөрөмж-2" хөтөлбөр батлах тухай
4. "Багш, сурагч солилцоо" хөтөлбөр батлах тухай
5. "Сүү" хөтөлбөр батлах тухай
6. "Сэлэнгэ хувьсгалын өлгий нутаг" хөтөлбөр батлах тухай
7. "Чадварлаг эмч, чадварлаг сувилагч, чадварлаг эмнэлгийн мэргэжилтэн" хөтөлбөр батлах тухай
8. "Нэг суурин-нэг бүтээгдэхүүн" хөтөлбөр батлах тухай
9. 2025 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх нэмэлт хуваарийг батлах тухай
10. 2026 онд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалттай хэрэглээний мод, түлээ бэлтгэх хуваарийг батлах тухай
11. Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлэхээр боловсруулан хүргүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9244
7568 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%