Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах салбарын бодлого, төлөвлөлтийг эргэн харж, хэрэгжилтийг дүгнэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын чиглэлийг хамтран тодорхойлох зорилготой.
Тус зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралдлаа. Хурлын чиглүүлэгчээр Гамшгийн эрсдэлийн бууруулах орон нутгийн зөвлөлийн ажлын албаны дарга, ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан ажиллаж, хурлыг аймгийн ИТХ-ын дарга, ГЭБОНЗ-ийн дарга Г.Бат-Орхон нээж үг хэллээ. Үйл ажиллагааны танилцуулгыг ГЭБОНЗ-ийн Орлогч дарга, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж танилцууллаа.
Цаашлаад Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын тогтолцоо, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагаа, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын чиг хандлагын талаар ОБЕГ-ын ЭУГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээний хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа танилцуулж, “ГЭБОНЗ-ийн ажиллах журам”, “Боловсролын байгууллагын гамшгийн эрсдэлийн үнэлгээний үр дүн”, “2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл” зэргийг хурлын чиглүүлэгч танилцуулж, ГЭБОНЗ-ийн гишүүд санал солилцож байна.











