Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төсөл”-ийн урт хугацааны төлөвлөлтэй холбоотой асуудлаар санал солилцлоо

2025-05-28

АДРА Олон Улсын байгууллага нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд “Органик Хөдөө аж ахуйн түншлэл”, “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн” төслүүдийг 2018, 2022 оноос хэрэгжүүлж байна. “Нарийн, нарийвтар ноост хонь үржүүлгийн төсөл” 2 дох үе шатандаа хэрэгжиж, Орхон, Хангай үүлдэрийн хонь үржүүлж байгаа малчдын хонины чанар, үүлдэрийг сайжруулах зорилгоор биотехнологийн дэвшилтэт арга болох дурангийн аргаар Австрали улсаас импортлон оруулж ирсэн өндөр ашиг шимт үүлдрүүдийн гүн хөлдөөсөн үрийг ашиглан үр шилжүүлэн суулгах ажлыг нийт 680 хонинд үр дүнтэй зохион байгуулж гүйцэтгэжээ.
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ГХБХБГ-ын дарга С.Саруултөгс, ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар АДРА Олон Улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, төслийн цаашид хэрэгжүүлэх урт хугацааны төлөвлөлттэй холбоотой асуудлаар санал солилцож, зөвлөлдлөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%