Бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.1.Хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүд, дэд хороодыг оролцуулж хуваарь гарган ажиллуулж дүн мэдээг хорооны хурлаар хэлэлцэнэ.
4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гаргасан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, ярилцлага хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол зохион байгуулах, өдөрлөг, уулзалт зохиох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.
4.3.Хороод нь тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг нь дүгнэхдээ иргэд сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэн, сэтгэл ханамжийн судалгааг авч тусгаж болно.
4.4.Хороо болон түүний гишүүд нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-д заагдсан зарчим, шаардлагыг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.
4.5.Хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гаргасан шийдвэр, тавьсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ судалгаа, мэдээллийг харьцуулж жиших, учир шалтгааныг нь судлан үзэж холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, явц үр дүнгийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судлан үзэж санал дүгнэлтээ гаргана.
4.6.Хороод нь хариуцсан салбарын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
д/ Байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлалын бодлогын хороо
1.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, байгалийн нөөц баялаг, газрыг зүй зохистой ашиглах талаар аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ажил арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж тайланг сонсон санал дүгнэлт гаргах;
2.Ус, хөрс, агаар орчныг бохирдлоос хамгаалах, түүний ашиглалт стандарт нормын мөрдөлтөд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
3. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, үер усны аюул, хөрсний элэгдэл эвдрэл газрын доройтлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, орчны бохирдлоос хамгаалах, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
4. Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах саналын төсөл боловсруулж хуралдаанаар хэлэлцүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, журмын хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
5. Экологи, эдийн засгийн үр ашигтай уул уурхайн олборлолтыг дэмжин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензтэй аж ахуйн нэгжийн байгаль орчин, хүн, мал, амьтанд сөрөг нөлөөтэй үйлдвэрлэл, үйл ажиллагааны талаар судалж үнэлэлт дүгнэлтээ хуралд оруулах;
6. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлж үр өгөөжийг нэмэгдүүлэн аймаг, орон нутагт тэгш хүртээхэд чиглэгдсэн санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
7.Байгаль орчны бохирдол, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг бууруулах зайлуулах, тээвэрлэх, устгах талаар баримталж буй бодлого үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
8.Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аймгийн Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, бусад төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
9.Аялал жуулчлалын салбар дундын уялдаа холбоог хангах, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санал санаачилгыг дэмжих, бодлого чиглэлээр санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;
