Бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.1.Хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүд, дэд хороодыг оролцуулж хуваарь гарган ажиллуулж дүн мэдээг хорооны хурлаар хэлэлцэнэ.
4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гаргасан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, ярилцлага хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол зохион байгуулах, өдөрлөг, уулзалт зохиох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.
4.3.Хороод нь тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг нь дүгнэхдээ иргэд сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэн, сэтгэл ханамжийн судалгааг авч тусгаж болно.
4.4.Хороо болон түүний гишүүд нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-д заагдсан зарчим, шаардлагыг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.
4.5.Хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гаргасан шийдвэр, тавьсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ судалгаа, мэдээллийг харьцуулж жиших, учир шалтгааныг нь судлан үзэж холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, явц үр дүнгийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судлан үзэж санал дүгнэлтээ гаргана.
4.6.Хороод нь хариуцсан салбарын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
г. Бүсчилсэн хөгжил , дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн
бодлогын хорооны хариуцах чиг үүрэг
1. Монгол улсын Засгийн газраас баримталж буй Бүсчилсэн хөгжил, Хөдөөгийн сэргэлтийн бодлого зорилтуудыг аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, хөгжлийн хөтөлбөр чиглэлд тусган хэрэгжүүлэх, санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
2. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах, технологийн шинэчлэлийг хийх, инновацыг нэвтрүүлэх чиглэлээр гарсан бодлого чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
3. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого, хууль тогтоомж, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг тухайн орон нутагт зохион байгуулж буй байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
4.Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, дэвшилтэт техник, технологийн шинэчлэлт, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулах, үрийн талаар явуулах бодлого чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
5. Бэлчээр, хадлангийн талбайн ашиглалтыг сайжруулах, төлөв байдлыг тогтоох, бэлчээрийн усан хангамжийн талаар баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
6. Газар зохион байгуулалт, өмчлөл, эзэмшил ашиглалт төлөвлөлтийн талаарх хууль тогтоомж Хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
7. Хот суурины дахин төлөвлөлт, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний төлөвлөлт ашиглалтын байдалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
8. Аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээг хөгжүүлэх талаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
