Бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.1.Хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүд, дэд хороодыг оролцуулж хуваарь гарган ажиллуулж дүн мэдээг хорооны хурлаар хэлэлцэнэ.
4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гаргасан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, ярилцлага хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол зохион байгуулах, өдөрлөг, уулзалт зохиох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.
4.3.Хороод нь тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг нь дүгнэхдээ иргэд сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэн, сэтгэл ханамжийн судалгааг авч тусгаж болно.
4.4.Хороо болон түүний гишүүд нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-д заагдсан зарчим, шаардлагыг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.
4.5.Хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гаргасан шийдвэр, тавьсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ судалгаа, мэдээллийг харьцуулж жиших, учир шалтгааныг нь судлан үзэж холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, явц үр дүнгийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судлан үзэж санал дүгнэлтээ гаргана.
4.6.Хороод нь хариуцсан салбарын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
в/ Нутгийн удирдлага, хууль хяналт, цахим бодлогын хороо
1.Хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах, эрх зүйн сургалт, сурталчилгааны ажилд дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээ, зохион байгуулах ажлын талаар санал боловсруулах;
2. Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хяналт үнэлгээ хийж санал дүгнэлт гаргах;
3. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, албан тушаалтнууд, аймаг, сумдын ЗДТГ-ын чиг үүрэг үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хяналт шинжилгээ судалгаа хийж санал дүгнэлт гаргах;
4. Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болон бусад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль тогтоомж болон Хурлын шийдвэрт нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
5. Төрийн байгууллага албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл гомдлын бүртгэл, шийдвэрлэлтийн байдалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
6. Нутаг дэвсгэрийн хэмжээнд сахилга дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
7. Нутаг дэвсгэрийн шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагаа, төрийн бус олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль болон Хурлын шийдвэрт хэрхэн нийцэж байгаад хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
8. Төрийн цахим үйл ажиллагаанд хамаарах төсөл, хөтөлбөр, журам боловсруулах, мэдээллийн ил тод нээлттэй байдалд хяналт тавьж, санал дүгнэлт гаргах;
