Бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл
4.1.Хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүд, дэд хороодыг оролцуулж хуваарь гарган ажиллуулж дүн мэдээг хорооны хурлаар хэлэлцэнэ.
4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гаргасан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, ярилцлага хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол зохион байгуулах, өдөрлөг, уулзалт зохиох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.
4.3.Хороод нь тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг нь дүгнэхдээ иргэд сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэн, сэтгэл ханамжийн судалгааг авч тусгаж болно.
4.4.Хороо болон түүний гишүүд нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-д заагдсан зарчим, шаардлагыг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.
4.5.Хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гаргасан шийдвэр, тавьсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ судалгаа, мэдээллийг харьцуулж жиших, учир шалтгааныг нь судлан үзэж холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, явц үр дүнгийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судлан үзэж санал дүгнэлтээ гаргана.
4.6.Хороод нь хариуцсан салбарын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:
б/ Нийгмийн бодлого, хүний хөгжил, ёс зүйн бодлогын хороо
1. Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах талаар бодлого зорилтын хэрэгжилт үйл ажиллагаанд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
2.Сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын хууль тогтоомж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, сургалт, хүмүүжлийн ажлын чанар, хүртээмжийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
3.Соёл, урлагийг хөгжүүлэх, түүх соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах талаарх бодлогын хэрэгжилт, үйл ажиллагааны чанар хүртээмжийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
4.Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого зорилтын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
5.Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах талаарх хууль тогтоомж, бодлого зорилтын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
6.Ядуу болон тусгай хэрэгцээт иргэд зэрэг нийгмийн эмзэг бүлгийн хэсэгт үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээний талаарх хууль тогтоомж, бодлого зорилтын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
7.Ахмад настан, эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаарх хууль тогтоомж, бодлого зорилтын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж санал дүгнэлт гаргах;
8.Цалин, тэтгэвэр тэтгэмжийн олголт, хөдөлмөрийн нөхцөл, техникийн аюулгүй ажиллагаа, амьдралын өртгийн талаар хяналт, үнэлгээ шинжилгээ хийх, дүгнэлт гаргахад оролцох;
9. Хурлын төлөөлөгчид болон төрийн албан хаагчид ёс зүйн дүрмийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, дүгнэлт гаргах;
