Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН БОДЛОГЫН ХОРОО

2024-12-02

Бодлогын хороодын үйл ажиллагааны үндсэн чиглэл

                               4.1.Хороо нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг бэлтгэх, судлах, санал дүгнэлт гаргах асуудлаар хорооны гишүүд, дэд хороодыг оролцуулж хуваарь гарган ажиллуулж дүн мэдээг хорооны хурлаар хэлэлцэнэ.

                   4.2.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлаар болон гаргасан шийдвэрийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, ярилцлага хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол зохион байгуулах, өдөрлөг, уулзалт зохиох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болно.

                     4.3.Хороод нь тогтоол, шийдвэрийн төсөл боловсруулах, биелэлт үр дүнг нь дүгнэхдээ иргэд сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудаар үнэлгээ хийлгэн, сэтгэл ханамжийн судалгааг авч тусгаж болно.

                    4.4.Хороо болон түүний гишүүд нь “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм”-д заагдсан зарчим, шаардлагыг чанд мөрдөн хэрэгжүүлнэ.

                    4.5.Хороо нь хуралдаанаар хэлэлцэх асуудал болон гаргасан шийдвэр, тавьсан зорилтын биелэлтийг дүгнэхдээ судалгаа, мэдээллийг харьцуулж жиших, учир шалтгааныг нь судлан үзэж холбогдох хууль тогтоомжтой нийцүүлэх, явц үр дүнгийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судлан үзэж санал дүгнэлтээ гаргана.

                    4.6.Хороод нь хариуцсан салбарын хүрээнд дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а/Эдийн засаг, төсвийн бодлогын хороо

        1.Аймгийн  хэмжээнд төсвийн төлөвлөлт, төсвийн төслийн талаар санал дүгнэлт боловсруулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх;

        2.Төсвийн орлогын бүрдүүлэлт болон зарцуулалтын байдал, шинээр орлогын нэмэгдэл эх үүсвэр бий болгох, зардал хэмнэх талаар санал боловсруулах судалгаа, дүгнэлт хийх, хяналт тавих;

        3.Төсвийн өр, авлагыг бууруулах, татварын бодлогын талаар хууль тогтоомж, бодлого зорилтын хэрэгжилтийн байдалд хяналт тавьж  санал дүгнэлт гаргах;

        4.Аймгийн хэмжээнд хэрэгжиж байгаа эдийн засаг, нийгмийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төслийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, санал дүгнэлт гаргах;

        5.Аймгийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл болон салбарыг тодорхойлох, салбар хоорондын харилцааг үр ашигтай зохицуулах асуудлаар бодлого боловсруулахад оролцох, санал дүгнэлт гаргах;

        6.Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон төсвийн төсөл, түүний хэрэгжилтийн талаар санал, дүгнэлт боловсруулан Хурлын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;

        7.Санхүүгийн сахилга батыг сайжруулах, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, зарцуулах талаар санал дүгнэлт боловсруулах;

         8.Орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалтын байдал, өмч хувьчлалын бодлого  үйл ажиллагаанд хяналт тавих санал дүгнэлт гаргах; 

        9. Аймаг, сумын хөгжлийн сангийн төлөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, санал дүгнэлт гаргах;

        10.“Шилэн данс”-ны хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, санал дүгнэлт гаргах;

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 9243
7567 / 82%
1037 / 11%
304 / 3%
335 / 4%