Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас "Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай" асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2025 оны 09 дүгээр сард, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгоны Ерөнхий боловсролын сургуулийн үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг 2025 оны 09 дүгээр сард, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг 2025 оны 08 дугаар сард, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2025 оны 07 дугаар сард тус тус тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвшөөрлөө.