Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо

2025-04-10

Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас "Нэрэмжит болгох тухай" асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгон тогтоолоо.
Майдарын Батхаан нь Сэлэнгэ аймгийн Мод боловсруулах комбинатын Соёлын төвд 1986 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд дамнан шатаж, их хэмжээний аюул, хохирол учруулсан гал түймэрт дуудлагаар очиж, байлдааны тархалт хийж галын голомт руу орж гал түймэр унтраах тактикийн арга хэмжээ авч байх үедээ хүчтэй дэлбэрэлтийн улмаас цэл залуу 29 насандаа албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн юм.
М.Батхааны эр зориг гавьяа зүтгэлийг үнэлж БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 53 дугаар тогтоолоор "Байлдааны гавьяаны одон"-оор нэхэн шагнасан билээ.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийг ард иргэдийнхээ амь нас, өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалахын төлөө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж амь эрсэдсэн салааны захирагч, дэслэгч Майдарын Батхааны нэрэмжит болгохоор хүсэлт ирүүлснийг аймгийн ИТХ-ын хуралдаанаас дэмжиж түүний нэрэмжит болгон тогтоолоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5882
4415 / 75%
918 / 16%
266 / 5%
283 / 5%