Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас "Журамд нэмэлт оруулах тухай" асуудлыг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны “Журам шинэчлэн батлах тухай” 38 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Орон нутгийн байгууллагыг гавьяат үйлстний нэрэмжит болгоход мөрдөх журам”-ын Хоёр-т 2.5 дахь хэсэг болгон “Иргэдийн амь нас, эрүүл мэнд болон төр, олон нийтийн өмч хөрөнгийг авран хамгаалах үйлсэд баатарлаг гавьяа зүтгэл гарган амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, мөн эсэн мэнд байгаа иргэн” гэж нэмэлт оруулан баталлаа.