Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн баталлаа. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга, ажлын албаны дарга бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга зэрэг 16 байгууллагын дарга нарыг ажиллуулахаар бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Мөн тус зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлав.