Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас “Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд 4038860 нэгж талбарын дугаартай хот суурин газар дахь хөдөө аж ахуйн бүс газраар төлөвлөгдсөн 39,19 га газрыг бүхэлд нь, 4038927 нэгж талбарын дугаартай үйлдвэрийн бүс газраар төлөвлөгдсөн 136.49 га газраас 17 га газрыг нийт 56,19 га газрыг орон сууц олон нийтийн бүс болгон өөрчлөн баталлаа.