Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоолоо

2025-04-10

Аймгийн ИТХ-ын V хуралдаанаас “Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай” асуудлыг хэлэлцэн баталлаа.
Цэргийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмын 3 зугаар зүйлд зааснаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэн дараах үүргийг гүйцэтгэнэ:
-Тухайн орон нутгийнхаа батлан хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
-Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд оролцох;
-Хүн, малын гоц халдварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэм сахиулахад дэмжлэг үзүүлэх;
-Улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцох;
-Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх;
-Орон нутгийн хамгаалалтад оногдуулсан томилгоот үүргээ гүйцэтгэх;
-Улсын болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажилд зохион байгуулалттай оролцох.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5877
4412 / 75%
917 / 16%
266 / 5%
282 / 5%