Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 09:30 цагт хуралдаж эхэллээ. Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 95.1 хувьтай байна. Хуралдаанаар:
1.Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
2.Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай
3.Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай
4.2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай
5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай
6.Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай
7.Үндсэн хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох, худалдах хөрөнгийн доод үнийг тогтоох тухай
8.Үндсэн хөрөнгө балансаас баланст шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
9.Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах тухай
10.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
11.Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг шинэчлэн батлах тухай
12. Орон нутгийн байгууллагыг гавьяат үйлстний нэрэмжит болгоход мөрдөх журамд нэмэлт оруулах тухай
13.Зөвшөөрөл олгох тухай
-Хараагийн Дарь эх хийд
14.Зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
-Хөтөл Долоо дахь өдрийн адвентист сүм
15.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
- Мандал сумын 2 дугаар сургуулийн 100 жилийн ой
- Мандал сумын Түнхэл тосгоны 60 жилийн ой
- Мандал сумын Хэрх тосгоны ЕБС-ийн 90 жилийн ой
- Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 100 жилийн ой
16. Нэрэмжит болгох тухай
- Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийг Майдарын Батхааны нэрэмжит болгох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.