Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

АЙМГИЙН ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 35 СУРГУУЛЬ ТУС БҮРД 1 САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖ ОЛГОЛОО

2025-04-03

Өчигдөр (2025-04-02) зохион байгуулагдсан “Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” хэлэлцүүлгийн үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээний ерөнхий боловсролын 35 сургууль тус бүрд 1 сая төгрөгийн батламжийг олголоо.
Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын хүмүүжил төлөвшилд нөлөөлж, хандлагыг өөрчлөн ёс суртахууны зөв төлөвшилтэй иргэнийг бэлтгэхэд өөрсдийн санаачилсан үйл ажиллагаа болон бусад орны сайн жишиг, үйл ажиллагааг судалж сургууль бүр өөр өөрийн онцлогтойгоор хэрэгжүүлэхэд энэхүү нэг сая төгрөгийг зарцуулах юм. Жишээлбэл:
• Мэндлэх, хүндлэх ёсыг төлөвшүүлэх
• Харилцааны соёлд сургах
• Цаг баримтлах чадварыг хөгжүүлэх
• Эрхээ мэдэж, үүргээ биелүүлэх чадварыг хөгжүүлэх
• Сургууль, сурагчийн дүрмээ байнга хэрэгжүүлэх
• Бусдын хөдөлмөрийг хүндэтгэх, туслах
• Сайн үйлсийн аян зохион байгуулах, нэгдэх
• Зохистой цахим хэрэглээнд сургах
• Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, удирдах... гэх мэтээр сургууль бүр өөр өөрийн онцлогтойгоор сурагчдын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх ажил арга хэмжээнд ийнхүү аймгийн ИТХ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дэмжлэг үзүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%