Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

“ӨСВӨР НАСНЫХНЫ ХОЛБОГДСОН БОЛОН ХОХИРСОН ГЭМТ ХЭРЭГ, ТҮҮНД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛ”СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВАГДАЖ БАЙНА

2025-04-02

Аймгийн хэмжээнд үйлдэгдсэн өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэргийн гаралтад дүн шинжилгээ хийж, улмаар бууруулах арга замыг тодорхойлох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа хамтран гаргах зорилгоор Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Сэлэнгэ аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сэлэнгэ аймгийн Шүүхийн Тамгын газраас хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлэгт “Хүүхдийн эрхийн чиглэлээр УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл”-ийн талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, “Монгол улсад хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого чиглэл”-ийн талаар МУ-д ГХУСАЗЗ-ийн дарга Л.Нямгэрэл, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхдийн эрхийн асуудал, хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхэд хамгаалал дахь цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын оролцоо, чиг үүрэг”-ийн тухай ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан, “Өсвөр насныхан холбогдсон болон хохирсон гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, ял шийтгэл авсан өсвөр насныхны статистик, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал”-ыг аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн Тамгын газраас танилцуулна. Мөн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхэд хамгаалал дахь төрийн захиргааны байгууллагын оролцоо чиг үүрэг”-ийг аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Боловсролын газар, “Аймгийн ГХУСАЗСЗ-өөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээ, бодлого чиглэл”-ийн талаар аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон оролцогчдод танилцуулж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Ж.Хунан, МУ-д ГХУСАЗЗ-ийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, хүүхэд хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, 17 сумын Хамтарсан багийн төлөөлөл, аймгийн хэмжээний 57 багийн Засаг дарга, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид оролцож байна.
Хэлэлцүүлгээс зөвлөмж гарах бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийг оролцогчид ханган ажиллана. Мөн цаашид Сэлэнгэ аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулахад дээрх зөвлөмжийн агуулгыг тусган батлуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%