Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан 2025 оны 03 дугаар сард хуралдаагүй. Тухайн сард дараах ажил, арга хэмжээ хийгдсэн байна. Үүнд:
ТРАКТОР-КОМБАЙНЧ НАМХАЙН МИХЛАЙД “АЛТАН ГАДАС” ОДОН ГАРДУУЛЛАА
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Намхайн Михлайн газар тариалангийн салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар Зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр /2025-03-06/ гардуулан өглөө.
Н.Михлай нь 1975 оноос одоог хүртэл газар тариалангийн салбарт халуунд халшралгүй, хүйтэнд зутралгүй залуу идэр наснаасаа өнөөдрийг хүртэл 50 гаруй жил тасралтгүй ажиллаж, хүн амыг гурил тэжээлээр хангах нөр их үйлсэд хүчин зүтгэжээ.
Н.Михлай нас сүүдэр хэдий 70 гарсан ч сүүлийн 10 гаруй жил М.Цанлиг захиралтай “Тариатын буудай” ХХК-д Трактор-комбайнчаар ажиллан, улс орныхоо үр тариа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө өөрийн хүч чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллахын зэрэгцээ газар тариалангийн салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулсаар ирсэн байна.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА МАНДАЛ, БАЯНГОЛ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Мандал, Баянгол сумаас эхлүүлэн зохион байгуулж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ХҮДЭР, ЕРӨӨ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлаар 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хүдэр, Ерөө сумдад ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ХУШААТ, ЖАВХЛАНТ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажлаар 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хушаат, Жавхлант сумдад ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ АЛТАНБУЛАГ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Алтанбулаг суманд үргэлжилж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ТҮШИГ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Түшиг суманд үргэлжилж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ЦАГААННУУР СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж буй. Ажлын алба өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Цагааннуур суманд ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА ЗҮҮНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж буй. Ажлын алба өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зүүнбүрэн суманд ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА СҮХБААТАР СУМАНД АЖИЛЛАЛАА
Аймгийн ИТХ-ын 2025 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 17 сумын ИТХ-ын Ажлын албаны үйл ажиллагаанд зөвлөн туслах ажил хийгдэж буй. Ажлын алба өнөөдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар суманд ажиллалаа.
Зөвлөн туслах ажлын хүрээнд "Ажлын албаны зохион байгуулалтын ажил" (Хурлын тухайн жилийн төлөвлөгөө, гүйцэтгэл, Байгууллагын болон албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлан, Захирамжлалын баримт бичгийн хууль эрх зүйн үндэслэл, стандарт, Хяналт шалгалтын ажлууд), "Хууль тогтоомжийн хэрэгжилт" (Шилэн дансны хуулийн хэрэгжилт, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын эсрэг хуулийн хэрэгжилт, Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийн ашиглалт, Мэдээлэл сурталчилгаа, олон нийтийн оролцоо), "Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа" (Хуралдааны материалын бүрдүүлэлт, Захиргааны актын хувийн хэргийн хөтлөлт, Баримт бичгийн эмх цэгц хадгалалт хамгаалалт, Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэлтийн байдал гэх мэт ) зэрэгтэй танилцан шаардлагатай асуудлуудад зөвлөн туслах юм.
"2025 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ТӨСӨВ" СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас "Нийтийн сонсголын тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.3.2 дахь заалтын дагуу хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төсвийн хяналтын сонсголыг "2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсөв" сэдвээр 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Сонсголд иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд сонсголыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд даргалан явуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн Орон нутгийн хөгжлийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Цэнд-Аюуш, аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн Төсвийн зарлагын мэргэжилтэн Э.Ганчимэг нар мэдээлэл танилцууллаа.
Иргэд сонсголын сэдвийн хүрээнд даргалагч болон холбогдох хэлтсийн мэргэжилтнүүдээс асуулт асууж, санал хэлж мэдээлэл ойлголтыг авлаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН V ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫГ ӨРГӨН БАРИЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхонд өнөөдөр (2025-03-31) өргөн барилаа.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит V хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр өргөн барьсан юм. Үүнд:
1.Аймгийн 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгийн тухай
2.Аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлуулах тухай
3.Сумдад 2025 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны хязгаар тогтоох тухай
4.2025 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох тухай
5.Түгээмэл тархацтай болон ердийн ашигт малтмалын орд газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
6.Орон нутгийн өмчийн асуудлууд
7.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах тухай зэрэг асуудлыг хэлэлцүүлнэ.
Маргааш буюу 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар ээлжит V хуралдааны товыг товлон зарлана.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА