Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

1992 ОНЫ ШИНЭ АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ ТҮҮХИЙГ ХАРУУЛСАН ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2025-01-13

 

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Орон нутгийн музейд 1992 оны шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсаны түүхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) төлөөлөгчид оролцож, түүхэн буланг үзэж сонирхохын зэрэгцээ энэ арга хэмжээ нь иргэдийн ардчилсан үнэт зүйлсийг сурталчлах, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг онцоллоо.

2020 онд аймгийн ИТХ-аас санаачлан Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн буланг нээн, иргэдийн хүртээл болгосон бол өнөөдрийн арга хэмжээ нь шинэ Үндсэн хуулийн ач холбогдлыг таниулах бас нэгэн чухал алхам болж байна.

Мөн үзэсгэлэнгийн онцлох хэсэгт 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлахад Баян-Өлгий аймгаас Өлгийн төвийн 3 тойргоос аймгаа төлөөлөн оролцсон багш, сэтгүүлч Насырын Самат урилгаар хүрэлцэн ирж, тухайн үеийн түүхэн үйл явдлыг иргэдтэй хуваалцсан нь арга хэмжээнд оролцогчдын анхаарлыг татсан юм.

 Энэхүү арга хэмжээ нь ардчилал, түүний үнэт зүйлсийг сануулах, ирээдүй хойч үедээ үнэт түүхийг таниулах чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%