Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2-р хурал хуралдлаа

2024-12-25

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2-р хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 25 ний өдөр 90 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар дараах 12 асуудлыг хэлэлцэн 11 тогтоол баталлаа. Үүнд:

1. Сумын 2025 оны төсөв батлах тухай

2. Жилийн эцсийн эд хөрөнгийн дүнгийн тухай

3. Сумын Хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгөх тухай

4. Сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгч 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

5. Хоршоо хөгжүүлэх сангаас 2025 онд олгох зээлийн хэмжээ тогтоох тухай

6. Хоршоо хөгжүүлэх сангийн тэргүүлэх чиглэл тогтоох тухай

7. Орон нутгийн хөгжлийн сангийн хяналтын зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай

8. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сумын салбар хорооны 2024 оны ажлын тайланд дүгнэлт өгөх тухай

9. Сумын ИТХ-ын 2024 оны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтэд дүгнэлт өгч, 2025 онд сумын ИТХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлах тухай

10. Сумын ИТХ-ын Хүндэт жуухаар шагнах тухай

11. Нутгийн удирдлагын байгууллагад ажиллах төлөөлөгчийг сонгох тухай

Мөн хуралдааны үеэр сумын ИТХ-ын хороодуудад албан хэрэгцээнд ашиглагдах зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%