Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, ахлах комиссар Л.Түвшинбатаар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна.
Тус газраас улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд аймаг болон 16 сумын ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байна.