Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯРТАЙ УУЛЗЛАА

2024-11-29

Өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт болсон “Төвийн бүсийн хөгжлийн чуулган”-ы дараа Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяртай уулзлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотойгоор салбарын бодлого чиглэлтэй танилцаж, газар тариалангийн бүс нутгийн хувьд Сэлэнгэ аймаг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдээ тодорхой болгон, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5566
4114 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%