Булган аймгийн Улсын Тэргүүний Хутаг-Өндөр сумын үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн захирал асан Дамбажамцын Ган-Эрдэнийг сум орон нутгийн хөгжил, боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ түүхэн хүмүүнийг сурталчлан таниулах, алдаршуулахад олон бүтээлч ажил хийснийг үнэлж аймгийн дээд шагнал "Ардын Хатанбаатар Магсаржав"-ын нэрэмжит шагналаар шагналаа.