Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

👧🧒ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ-ДАРХАН ХОТ БОЛОХЫН ТУЛД ТОДОРХОЙ ҮР ДҮНТЭЙ АЖЛУУДЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ🧑‍🧒‍🧒✍️

2024-10-23

🧑‍🧒‍🧒 “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2024 оны есдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуультай холбогдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Ү.УНДРАА, Дархан сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэзаяа, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа болон Аймгийн ХГБХХГ-ын дарга А.Амгалан нар уулзалт хийлээ. 

      ☑️Уулзалтаар шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн заалтуудын талаар салбар хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулж, хамтран ажиллах талаар ярилцлаа. Шинэчилсэн хуулиар Хүүхдийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс хамгаалахад салбар бүр хүүхэд хамгааллын нэгдсэн бодлоготой байж,  хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага гарч байгаа юм. Иймд Дархан Сумын Засаг дарга Т.Тулгаа:  Хүүхдийн өмнө насанд хүрсэн бүх хүн, бүх салбар, бүхий л албан тушаалтан хариуцлага хүлээнэ. "Хүүхдэд-Ээлтэй" хүчирхийлэлгүй Дархан хот болохын тулд тодорхой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэх талаар онцоллоо. 

        ☑️Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн Үндэсний комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Ү.УНДРАА: “Дархан сумын тухайд Монгол Улсын 330 сумаас онцлогтой сумын нэг. Өнгөрсөн 2019-2022 оны хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд томоохон ажил, арга хэмжээ зохион байгуулж 18 багийн хамтарсан баг руу чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийг сайн шийдвэрлэсэн нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад чухал ач холбогдол өгсөн байна” гэж хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%