Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

УБТЗ-ЫН СҮХБААТАР ӨРТӨӨГ СЭЛЭНГЭ АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА

2024-11-06

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Сүхбаатар өртөөний үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой тохиож байна. 1949 оны 11 дүгээр сард УБТЗ-ын Сүхбаатар өртөөнөөс анхны вагон хөдөлсөн цаг үеэс хойш өдгөөг хүртэлх 75 жилийн түүхэн замналд тус өртөө нь Ази, Европыг холбосон төмөр замаар Монгол Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтын бүхий л салбарын ачаа тээврийг хариуцаж, олон улс, орон нутгийн зорчигчдын бат найдвартай унаа байж, экспорт, импортын үүд нь болон ажиллаж ирсэн билээ.
УБТЗ-ын Сүхбаатар өртөөний түүхт 75 жилийн ойн баярыг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/26 дугаар Захирамжаар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Сүхбаатар өртөөг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Мөн Сүхбаатар өртөөний ахмад төмөр замчин Л.Алтанцэцэгийг төрийн дээд “Алтан гадас” одонгоор, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Үнэлгээний операторч Б.Баттунгалаг, Ерөө өртөөний жижүүр Ч.Баян-Эрдэнэ нарыг шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5567
4115 / 74%
910 / 16%
263 / 5%
279 / 5%