Цагаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар:
1. Сумын 2024 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай
2. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг батлах тухай
3. Тооллогын комиссын томилох тухай
4. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлж, сонгох тухай
5. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл байгуулах тухай, зөвлөлийн ажиллах журам батлах тухай
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай
7. Хороодын ажиллах журам батлах тухай
8. Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн шинээр сонгогдсон төлөөлөгч нарт үнэмлэх, энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө.
Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч Пүрэвсүрэнгийн Лхагважав даргаллаа.
Анхдугаар хуралдаанд ирсэн нийт төлөөлөгчдийн 62,5%-ийн саналаар Усника овогтой Аварзэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдлоо.