Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XXV хуралдаан буюу өнгөрөгч 4 жилийн хугацаанд баг бүрэлдэхүүн болон зүтгэсэн бүтцийн ОТГОН хуралдаан эхэллээ.
Аймгийн ИТХ-ын Хуралдааныг нийт 25 удаа хуралдуулж, 152 асуудал хэлэлцэж 162 тогтоол батлан гаргасан байна. ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн дундаж ирц 90.83 хувьтай хуралдлаа.
• “Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны үндсэн бодлого, чиглэл”
• “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөр
• “Булган аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”
• “Төрийн албаны хүний нөөцийг 2023-2028 онд хөгжүүлэх хөтөлбөр”
• “Нээлттэй Булган” хөтөлбөр
• “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөр
• “Эрүүл мэнд” хөтөлбөр
• “Газар тариалангийн тогтвортой хөгжил”
• “Бэлчээрийн менежмент” хөтөлбөр
• ЗЗНДНТУТХ-ийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалтын дагуу орон нутгийн зарим албан татварын хувь хэмжээг 3 удаа шинэчлэн тогтоож, Орон нутгийн өмч хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хамгаалалттай холбоотой 77 тогтоол, Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, тайлангийн тухай 15 тогтоол батлан гаргаж хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.