Сэлэнгэ аймгийн ИТХ
2024-09-27
Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 хуралдаан 2024.09.26-ны өдрийн 09:30 цагт 71,42 хувийн ирцтэй хуралдаж Номгон сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, сумын 2024 оны төсвийн тодотголын тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сумын 2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд Хармагтай багийн утасны сүлжээг засварлах, Интернетийн сүлжээний старлинг тоног төхөөрөмжтэй болох гэсэн 2 ажлыг нэмж тусган баталлаа.
сумын ИТХ-ын Ажлын алба