✅ХБХ-ий эрхийг хангах, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, бүх нийтэд ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ”-ийг 2024 оны 09 сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.
✅Уг үйл ажиллагаанд Засаг дарга С.Даваасүрэн, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм , Засаг даргын орлогч Б.Балжинням, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг болон ХНХЯ, Жайка ОУБ-аас хамтран хэрэгжүүлж буй “МУ дахь ХБИргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн ахлах зөвлөгч Чибасан, Айфо ОУБ-ын суурин төлөөлөгч Тулгамаа, ерөнхий менежер Энхбуянт, ДЗБОНХХ-ийн менежер Оюунтуул нар хүрэлцэн ирсэн юм.
✅Нээлтийн үйл ажиллагаанд ЕБС-ийн сурагч М.Амина болон Соёлын ордны уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлж хамтран ажиллалаа.