Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн ИТХ

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудас

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-25

Хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах байгууллагын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд дүүргийн эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эмэгтэйчүүдийн тасгийг тохижуулахад шаардлагатай Ургийн зүрхний бичлэгийн аппарат, даралтын аппарат, суурин даралтын аппарат, хүлээлгийн хэсгийн сандал, эмчийн сандал, үзлэгийн ор, ханын шүүгээ, хувцас хадгалах шүүгээ, гутлын тавиур, углааш зэргийг гардуулан өглөө.
Арга хэмжээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Ажлын албаны Иргэний оролцоо, эрх зүй, мэдээлэл харилцааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, дүүргийн ЭМТ-ийн дарга Ж.Сувд, Стратеги, бодлого, төлөвлөлт хариуцсан орлогч дарга Г.Эрболд, Төв салбарын эрхлэгч Б.Баянмөнх, Мэдээлэл технологийн албаны дарга А.Ойбаяр, Эх, хүүхэд нөхөн үржихүйн ерөнхий зохицуулагч Д.Батбилэг болон бусад ажилтан албан хаагчдын төлөөлөл оролцлоо.
Энэхүү эмэгтэйчүүдийн тасгийг тохижуулснаар дүүргийн эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүд тав тухтай орчинд сэтгэл ханамжтайгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%