✅Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Дүүргийн иргэд оршин суугчдын аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг түргэн шуурхай илрүүлэх, таслан зогсоох зорилгоор “Сод Хөгжил” СӨХ-ны харьяа 6-18 дугаар байрнуудад гадна 9 камерыг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт "Сод Хөгжил" СӨХ-ны захирал Д.Энхтайванд 2024 оны 09 сарын 23-ны өдөр гардууллаа.
🔰Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх , таслан зогсоох зорилгоор дүүргийн Теле хяналтын камерын дэд төвд иж бүрэн камерыг 2024 оны 06 сарын 05-ны өдөр гардуулсан билээ.
✅Unuview 5mp zoom камер нь төв талбай руу чиглэлтэй, Unuview 6mp 4mm камер нь дөрвөн замын уулзвар болон ирвэсийн зогсоолоос эмнэлгийн уулзвар , ирвэсийн зогсоолоос “Марал” дэлгүүр хүртэлх уулзвар хүртэл 4 байршилд бүрэн камержуулалтын угсралт, суурилалтын ажил 100% биелэлттэй байна.