✅Дүүргийн ГХУСАЗСЗ нь Цагдаагийн хэлтэстэй хамтран 2024 оны хагас жилийн ажлын тайлангаа 4, 5 дугаар хорооны ГХУСАЗСЗ-ийн дэд зөвлөл болон хамтарсан багийн гишүүдэд 2024 оны 09 сарын 05-ний өдөр танилцуулан цаашид хамтран ажиллах чиглэлээр санал хүсэлтийг сонслоо.
✅Уг хуралдаанаар ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Отгонболд хагас жилийн тайлангийн мэдээллийг хүргэж, Цагдаагийн хэлтсээс хагас жилийн байдлаар болон 4, 5 дугаар хороон дээр үйлдэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлтүүдийг хамтарсан багийн гишүүдэд танилцууллаа.
✅Дүүргийн ГХУСАЗСЗ-ийн зүгээс ахуйн хүрээний архидан согтууралтыг бууруулах, эцэг эхийн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2024 оны 09 сарын 09 өдрөөс “Асуудлыг хамтдаа шийдвэрлэе” аяныг эхлүүлнэ.
✅ГХУСАЗСЗ-ийн дэд зөвлөл болон хамтарсан багийн гишүүдээс дараах санал хүсэлтийг илэрхийллээ. Үүнд:
-Орон байрны архидалт ихсэж байгаагаас үүдэн хүүхдийн эрх зөрчигдөж байна
-Түр оршин суугаа иргэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээх нь элбэг болж байна
-Байгууллага аж ахуйн нэгжүүдийн эцэг эхийн зөвлөлтэй хамтран ажиллах
-Хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу 100,000 төгрөгийг эцэг эх, асран хамгаалагч нар нь авч архидан согтуурах нь ихэссэн
-Хөдөө хэсгээс хогоо ачин хогийн цэг дээр аваачиж хаяхад төлбөр, хураамж авдаг асуудал байгааг шийдвэрлэх хэрэгтэй байна
-Согтууруулах ундаанд донтсон иргэдийг албадан эмчилгээнд явуулахад эрүүл мэндийн үзлэг үйлчилгээ авахад хүндрэлтэй байна