✅Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 2024 оны 09-р сарын 03-ны өдөр хуралдлаа.
✅Хуралдаанаар:
-Дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан ажлын хэсгийн тайлан
-Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсан ажлын хэсгийн тайланг хэлэлцэн дараах үүрэг чиглэлүүдийг Дүүргийн Засаг дарга болон холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө.
- Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэн хяналт шалгалтыг үe шаттай сайн зохион байгуулан, гүйцэтгэлд нь хяналт хийн ажиллах
- Хөрөнгө оруулалтын тооцоо судалгааг нарийвчлан гаргаж ирэх оны Хөрөнгө оруулалтын жагсаалтад эрэмбэлэн тусгах
- Босоо удирдлагатай байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудын төсөв санхүүг тодорхой болгох
- 288 дугаар цэцэрлэгийн улсын комиссын дүгнэлтийг яаравчлан гаргуулан 09.15-ны дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх
- EБС, СӨБ-ын байгууллагуудын урсгал зардлыг хэмжээг нэмэгдүүлэх тооцоо судалгааг гарган танилцуулах.