✅Дүүргийн Боловсрол сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд ИТХ-ын дарга Т.Отгонболд мэндчилгээ дэвшүүллээ.
✅Боловсрол сургууль нь 1998 оноос хойш 26 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй дүүргийн анхны ерөнхий боловсролын сургууль юм. Уг сургууль нь 2024 оны байдлаар хичээлийн I байранд 1500 гаруй, хичээлийн II байранд 1300 гаруй сурагчид суралцаж байна.
✅Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд дөрвөн ЕБС-д 7352 суралцагч, 331 багш, 9 цэцэрлэгт 2272 хүүхэд, 100 багш сурган хүмүүжүүлэгч ажиллана.
✅Ирээдүй хойч үедээ эрдэм өвлүүлэх эрхэм үйлсийн эзэн багш, сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт ажилтан албан хаагчид, хүүхэд багачууд та бүхэндээ 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.